Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
SHARK загварын хөнгөн онгоц удахгүй агаарын тээврийн салбарт нэвтэрнэ
3 жил өмнө   578
Чех улсын иргэний тээврийн SHARK загварын агаарын хөлөг Монгол Улсыг зорин ниссэн талаар Чех улсаас Монгол Улсад суугаа ЭСЯ-наас мэдээллээ. 
 
Ирэх сарын 4-нд үйл ажиллагаагаа эхлүүлж нээгдэх гэж буй Хөшигийн хөндий дэх олон улсын "Чингис хаан" нисэх буудлын нээлт дээр уг онгоцыг танилцуулах юм. Энэ талаар SHARK.AERO CZ компаний гүйцэтгэх захирал Денис Гибадулин тодотгож байна. Тэрээр, Монголд ирж буй энэ шинэ загварын нисэх онгоц нь Монгол Улсын иргэний агаарын тээврийн парк шинэчлэл болон хоёр орны уламжлалт хамтын ажиллагааны хөгжилд Чех улсын зүгээс өөрийн хувь нэмрээ оруулна гэж үзэж буйгаа илэрхийллээ. 
 
103 үйлдвэрийн дугаартай хоёр хүний хэт хөнгөн SHARK онгоцны ​​чартер нислэг Прага хотын Вацлав Хавелын нисэх онгоцны буудлаас Монгол Улсыг чиглэн хөөрчээ.  Тус онгоц төлөвлөсөн 6,696 км замыг Польш, Литва, Латви, Эстони, ОХУ-ын дээгүүр завсарлагатайгаар нийтдээ 5 хоног туулах юм. Тус онгоцны бүхээгийг Монголын зураач Л.Амарсанаагийн зурсан монголчуудын билэгдэл 4 хүчтэн амьтны зургаар чимэн далавчин дээрээ үлгэрийн галт шувууг дүрсэлжээ.
 
Онгоцны дарга, SHARK.AERO CZ компаний гүйцэтгэх захирал Денис Гибадулин, Монгол Улсад оршин сууж байгаа Германы нисгэгч Герхард Вакенхүтийн хамт ийнхүү Чехийн чөлөөт нислэгийн онгоцны загварыг Монголд танилцуулах юм. Тэрээр, өнөөдөр 3000 гаруй хувийн хөнгөн онгоцтой, нисэхийн үйлдвэрлэл үйлчилгээ эрчимтэй хөгжсөн Чех улсын нисэх онгоцны загварыг Монгол Улс ашиглах боломж нээгдэж байгааг тэмдэглэн хэлж байна. 
 
”Холын зайг боломжийн зардлаар хурдан туулахад зориулан хамгийн дэвшилтэт технологиор бүтээсэн SHARK онгоцоор өргөн уудам, том газар нутагтай Монгол Улсын дээгүүр дүүлэн нисэхийг хүсэн хүлээж байна” хэмээн Дэнис хэлж байна. Тэгвэл Германы улсын нисэгч Герхард Вакенхүт, "Улаанбаатар хотын шинэ нисэх онгоцны буудлын нээлт бол Монгол Улсад ерөнхий зориулалтын нислэгийн салбарыг хурдацтай хөгжүүлэх үүд хаалгыг нээнэ хэмээн үзэж байгааг илэрхийлж, SHARK онгоцны өвөрмөц загвар нь цах тахлын үеийн монголчуудын тээвэрлэлтийн шаардлагад нийцнэ гэдгээ илэрхийлж, "Төв Азийн Монгол оронд ерөнхий зориулалттай нислэгийн салбарыг хөгжүүлэхэд тохиромжтой эхлэлийн нэг болж чадна. Бидний зорилго бол Чех улсын хэт хөнгөн агаарын хөлгийн салбарын сор бүтээгдэхүүнийг нийтийн болон хувийн нислэгт таниулах явдал билээ. Түүнчлэн, SHARK Монголын зах зээлийг Чехийн нисэхийн салбарынханд нээж өгөөсэй гэж хүсэж байна” хэмээн нэмж хэлэв. 
 
Чех улсын SHARK загварын хөнгөн онгоц нь дээд зэргийн хүчин чадлыг орчин үеийн тохилог бүхээгтэй хослуулан үйлдвэрлэсэн, дугуй хураах гидравлик систем, өвөрмөц далавчтай, нислэгийн үеэр эргэлтийг автоматаар тохируулдаг сэнстэй, хамгийн сүүлийн үеийн Dynon болон Garmin нисэхийн электрон төхөөрөмж бүхий өндөр хүчин чадалтай хоёр суудалтай хөнгөн агаарын хөлөг юм. Тус онгоц нь 100 морины хүчтэй Rotax 912 хөдөлгүүртэй бөгөөд цагт 300 км хурдалж нэг дор 2500 км зайг туулах чадалтай юм.
 
 
 
SHARK загварын хөнгөн онгоц удахгүй агаарын тээврийн салбарт нэвтэрнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0