Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно
3 жил өмнө   631
Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгох төслийг УИХ-д өргөн барихаар шийдвэрлэсэн.
 
Ингэхдээ  халдварын улаан бүсэд ажиллаж буй эмч, ажилчдад нэг удаа хоёр сая төгрөг,  улаан бүсэд биш ч эрүүл мэндийн салбарт ажиллаж байгаа ажилчдад нэг сая төгрөгийн тэтгэмж олгож, цалинг нь 50 хувь нэмэхээр тусгасан.
 
Энэ тухай Эрүүл мэндийн сайд С.Энхболд “Халдварын улаан бүсэд ажиллаж байгаа эмч, ажилчдын цалинг 50 хувиар нэмэгдүүлэх нь Сангийн сайд болон Эрүүл мэндийн сайдын хамтарсан тушаал өмнө нь дөрөвдүгээр сард гарч байсан.
 
Үүнийг долдугаар сарын 1-нээс эхэлж мөрдүүлэхээр нэмэлт өөрчлөлтүүдийг оруулаад тарифыг шинэчилж өөрчилсөн.
 
Тиймээс долдугаар сарын 1-нээс улаан бүсэд ажиллаж байгаа эмч, сувилагч болон бусад ажилчдын цалин 50 хувийн нэмэгдлээр тооцож олгогдоно гэсэн үг. Яг өнөөдрийн байдлаар 13,016 хүн ажиллаж байна. Тухайн хүмүүсийн үндсэн цалингийн 50 хувийн нэмэгдэл бодогдож орно. Энэ нь зөвхөн коронавируст цар тахлын үед үргэлжлэх хугацаанд үргэлжилнэ.
 
Гэхдээ цаашид нийт эрүүл мэндийн салбарын ажилчдын цалинг нэмэгдүүлэх тал дээр онцгой анхаарч, миний бие өөрөөс шалтгаалах бүх арга хэмжээг авч ажиллана гэдгээ Эрүүл мэндийн салбарын үйлдвэрчний эвлэлийн хороотой уулзах үеэрээ мэдэгдсэн. Цар тахлын эсрэг дайчлагдан ажиллаж буй резидент эмч нарын тухайд 2021 оны нэгдүгээр сараас эхлэн цалин олгож буй. Мөн нэмэлтээр резидент эмч нарт нэг удаагийн 500 мянган төгрөгийн урамшуулал олгохоор 3.7 тэрбум төгрөгийг тусгасан" гэв.
Эрүүл мэндийн салбарт нэмж 700 тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0