Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Жин хасдаг шүдний соронзон түгжээ зохион бүтээжээ
3 жил өмнө   610
Шинэ Зеландын хэсэг судлаачид жин хасах зориулалттай шүдний соронзон түгжээ бүтээснээ зарласан байна.
 
Уг төхөөрөмж нь хүний дээд, доод шүдэнд бэхлэгдэж, амыг нээхэд хэцүү болгодог байна. Үүнийг хэрэглэсэн үед эрүү ердөө 2 мм нээгддэг ажээ. Ингэснээр их хоол хүнс идэж чадахгүй, зөвхөн шингэн хүнс хэрэглэх боломжтой гэнэ.
 
“Энэ бол биед хор хөнөөлгүй, буцаахад амархан, эдийн засаг хэмнэлттэй, мэс шаардахгүй арга. Ямар ч сөрөг нөлөө байхгүй” гэж судлаачдын ахлагч, Отагогийн их сургуулийн эрүүл мэндийн сургуулийн судлаач Пол Брантон ярьжээ.
 
Туршилтад долоон эмэгтэй оролцоход хоёр долоо хоногийн хугацаанд дунджаар 6.3 кг жин хассан тухай “British Dental” сэтгүүлд нийтэлсэн тайланд өгүүлсэн байна.
 
Эхэн үедээ таагүй мэдрэмж төрж байсан ч сүүлдээ дассан тухай бас өгүүлжээ. Гэвч шинэ тураах төхөөрөмжийн тухай мэдээ сошиал орчинд хүчтэй шүүмжлэл дагуулсан байна. Хүмүүс үүнийг дундад зууны үеийн эрүүдэн шүүх багаж хэрэгсэлтэй адилтгаж, хүн дээр туршсан нь ёс зүйд нийцэхгүй гэж шүүмжилжээ.Харин судлаачид зохион бүтээсэн төхөөрөмжөө туршихдаа олон улсын дүрэм журмын дагуу ёс зүйн хорооноос зөвшөөрөл авснаа мэдээлсэн байна.
 
Эх сурвалж: AFP
Жин хасдаг шүдний соронзон түгжээ зохион бүтээжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0