Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгуулжээ
4 жил өмнө   518
Нийслэлийн Байгаль орчны газраас олон жилийн судалгаанд үндэслэн, зөөлөн аргыг сонгон ажиллаж байгаа бөгөөд үр дүнг нэмэгдүүлэх зорилгоор минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгууллаа.
 
Ингэснээр минжний шинэ орчинд дасах, байгальд амьдрах чадвар нэмэгдэх боломж бүрдэх юм. Цаашид Минж үржүүлэх, нутагшуулах төв орчмын газрыг орон нутгийн хамгаалалтад авснаар цөөрмийн тоог нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байгаа аж.
 
Амьтан нутагшуулах ажлыг хийхэд хатуу, зөөлөн хоёр аргыг хэрэглэдэг. Хатуу арга гэдэг нь амьтнаа шинэ нутагт шууд тавихыг хэлнэ. Харин зөөлөн арга нь амьтныг амьдрах орчинд нь бага багаар дасган, аажмаар сулладаг байна.
Минжийг байгальд дасгах хиймэл цөөрөм байгуулжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0