Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Цахимаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг шийдвэрлэнэ
3 жил өмнө   418
Ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг цахимаар шийдвэрлүүлэх боломж бүрджээ. 
 
Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны долдугаар сарын 21-ний өдрийн хуралдаанаар шинэчлэн боловсруулсан “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг хэлэлцэн тогтоолоор баталжээ.
 
“Засгийн газрын 2020-2024 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн 2.5.6-д нийгмийн хамгааллын салбарыг бүхэлд нь цахимжуулж, иргэдэд үзүүлэх үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй болгох зорилтыг дэвшүүлсэн. Энэ ажлын хүрээнд Сангийн сайд, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2020 оны 246, А/245 дугаар хамтарсан тушаалаар нийгмийн даатгалын дэвтрийг 2021 оноос цахимжуулсан
 
Нийгмийн даатгалын дэвтэр цахим болсонтой холбогдуулан Нийгмийн даатгалын сангаас үзүүлдэг зарим үйлчилгээг цахим болгох боломж бүрдэж байгаа аж.
 
Тухайлбал, нийгмийн даатгалын сангаас олгох ажилгүйдлийн тэтгэмжийг олгоход өргөдөл, нийгмийн даатгалын дэвтэр, ажлаас халсан тухай шийдвэр, иргэний үнэмлэх, түүний хуулбар, ажилгүй болсноо Хөдөлмөрийн байгууллагад бүртгүүлсэн тухай мэдэгдэх хуудас зэргийг тус тус бүрдүүлдэг.
 
Харин “Ажилгүйдлийн даатгалын сангаас тэтгэмж олгох журам”-ыг шинэчлэн баталснаар жилд 22 мянган даатгуулагч ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтээ цахимаар шийдвэрлүүлж, цаг хугацаа, зардал хэмнэх боломж бүрдлээ хэмээн ХНХЯ-наас мэдээллээ.
Цахимаар ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлтийг шийдвэрлэнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0