Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Цагдаагийн албан хаагчдид гэм буруутай нь тогтоогдсон
3 жил өмнө   350
Цагдаагийн алба хаагчид иргэдийн биед халдаж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тарсантай холбоотойгоор Цагдаагийн ерөнхий газраас мэдээлэл хийлээ. 
 
ЦЕГ-ын АБХ-н дарга, цагдаагийн хурандаа Д.Манлайбаатар "Өчигдөр 21:00 цагийн орчимд твиттер дэх нэгэн хуудаснаас цагдааийн алба хаагч иргэний эрх чөлөөнд халдаж байгаа үйлдлийн нэг минут 5 секундийн бичлэг цацагдсан. Уг бичлэгтэй холбогдуулан Цагдаагийн байгууллагын удирдлагаас хойшлуулшгүй арга хэмжээ авах үүрэг өгч, урд шөнө ажиллалаа.
 
Бичлэгээр энэ үйлдэл тогтоогдож байгаа.
 
2019 оны хоёрдугаар сарын 25-ны 03:01 цагт цагдаагийн байгууллагад ирсэн Улаанбаатар их дэлгүүрийн хойд талд байрлах баарнаас төлбөр тооцоо хийхгүй маргаан үүсгээд байна гэсэн дуудлагаар үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн эргүүлийн алба хаагчид очиж ажилласан. Ингэж ажиллахдаа цагдаагийн алба хаагчид тодорхой хэмжээний зөрчил үйлдэж иргэний эрх чөлөөнд халдсан нь тогтоогдсон.
Тухайн үед иргэд, цагдаагийн алба хаагчид хоорондоо ярилцаж дээд шатны байгууллага, удирдлагад мэдэгдэж бүртгэлд оруулахгүй нуун дарагдуулсан байсан нь өчигдөр нийтэд ил болсон.
 
Шалгах ажиллагаа дотоод албаны хүрээнд хийгдээд, мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх гэмт хэргийн зөрчилтэй байна гэж үзээд прокурорын байгууллагын хянан шалгах ажиллагааны харьяаллаар АТГ-т шилжүүлэх саналыг хүргүүлсэн.
 
Хуулийн хариуцлага хүлээх эцсийн шийдвэр шүүхийн шийдвэрээр гарах тул тэрийг хэлэх боломжгүй. Цагдаагийн албан хаагчдын гэм буруутай үйлдэл тогтоогдож, ажил үүргээс нь чөлөөлсөн" гэв. 
 
 
Цагдаагийн албан хаагчдид гэм буруутай нь тогтоогдсон
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0