Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Эрүүл мэндийн салбар санхүүгийн хувьд хүнд хэвээр байгааг танилцуулав
3 жил өмнө   332
 УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүд Нийслэлийн Эрүүл мэндийн газрын үйл ажиллагаатай танилцлаа.
 
НЭМГ-ын дарга Б.Бямбадорж эрүүл мэндийн салбарын эрх зүйн орчин сайжирч байгаа ч санхүүгийн хувьд хүнд хэвээр байгааг энэ үеэр дурдав.
 
УИХ-ын гишүүн, Нийгмийн бодлогын байнгын хорооны дарга М.Оюунчимэг “УИХ-аас эрүүл мэндийн салбарт санхүүжилтийн шинэчлэлийг эхлүүлсэн. Гэвч энэ ажил удаашралтай, эмч, ажилтны цалин хүрэлцээгүй гомдол гаргасан тул есөн хүний бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсэг нийслэл төдийгүй орон нутагт ажиллаж, намрын чуулганд асуудлыг танилцуулна” хэмээв.
 
Харин УИХ-ын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Д.Батлут “Ажлын хэсэг байгуулагдаад хоёр дахь уулзалтаа НЭМГ-т хийж байна. Үр дүнтэй ажиллахаар төлөвлөж, цаашид бүх шатны эрүүл мэндийн байгууллагад ажиллан, албан хаагчидтай уулзаж, ямар хүндрэл, бэрхшээл тулгарч байгааг сонсоно. Ингэснээр нөхцөл байдал, эрүүл мэндийн холбогдох хуулийн хэрэгжилтэд дүгнэлт хийнэ” гэлээ.
 
НЭМГ-ын харьяанд дүүргийн эмнэлэг, нэгдсэн эмнэлэг, амаржих газар, өрхийн эрүүл мэндийн төв зэрэг байгууллага ордог. Тэдгээрт 7700 орчим эмч, ажилтан ажилладаг байна.
Эрүүл мэндийн салбар санхүүгийн хувьд хүнд хэвээр байгааг танилцуулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0