10:00 цагт Улс, нийслэлийн төсвийн хөрөнгөөр Баянгол дүүрэгт хийгдэж буй ажлын явцын талаарх хурал НЗДТГ-ын "А" зааланд болно.
11:00 цагт Нийгмийн даатгалын ерөнхий газар, Бүгд Найрамдах Солонгос Улсын Элчин Сайдын Яам, Цагдаагийн ерөнхий газар хамтран хэвлэлийн хурал зохион байгуулна.
Тус хурлаар Солонгосын визний нөхцөлийн талаар мэдээлэл өгөхөөс гадна виз мэдүүлэгчид нийгмийн даатгалын тодорхойлолт, лавлагааг хуурамчаар үйлдэж байгаа асуудлын талаар, түүнийг шийдвэрлэх чиглэлд дээрх байгууллагууд хамтран ажиллаж эхэлсэн талаар мэдээлэл өгнө.
11.00 цагт Сүхбаатарын талбайд "Гэр хороолол" хөдөлгөөнөөс зохион байгуулах гэр хороолын иргэдийн эсэргүүцлийн жагсаал эхэлнэ. Гэр хорооллын дахин төлөвлөлтийг үргэлжүүлэхийг нийслэлийн Засаг дарга С.Батболдоос шаардана. Жагсаалд нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл оролцоно.
10:00 – 12:00 цагт “Бишрэлт” зочид буудлын хурлын зааланд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар нь нийслэлийн 7 дүүргийн иргэдийн төлөөлөлтэй уулзалт зохион байгуулна. Уулзалтаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын үйл ажиллагаа, хуулийн хэрэгжилт, хэрэглэгчийн эрхийг хамгаалах асуудлаар иргэдийнхээ санал хүсэлтийг сонсох, хариулт өгөх үйл ажиллагаа болно.