Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцлоо
4 жил өмнө   509
Нийслэлийн Прокурорын газрын ерөнхий прокуророор ажиллаж байгаад энэ оны гуравдугаар сард үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн Ш.Нямдоржид АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж буй. Энэ хүрээнд АТГ-аас өнгөрсөн Мягмар гарагт түүний гэрт нэгжлэг хийж, хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд 48 цаг албадан саатуулаад байсан юм.
 
Тэгвэл НПГ-аас түүнийг яллагдагчаар тооцон, үргэлжлүүлэн цагдан хорих санал хүргүүлснийг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өчигдөр буюу наймдугаар сарын 5-нд хэлэлцэн шийдвэрлэсэн байна. Шүүхээс НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцон, 30 хоног цагдан хорих захирамж гаргажээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 22.1 дэх хэсгийн эрх мэдэл, албан тушаалаа урвуулсан, 18.6-д заасан мөнгө угаасан гэх үндэслэлээр яллагдагчаар татсан байна.
 
Ш.Нямдорж прокурорын гэрт нэгжлэг хийх явцад мөрдөгчид их хэмжээний ам.доллар, төгрөг хураасан бөгөөд мөн жолоочийнхоос нь ч багагүй хэмжээний ам.доллар эд мөрийн баримтаар хураан авсан гэх мэдээлэл бий.
НПГ-ын ерөнхий прокурор асан Ш.Нямдоржийг яллагдагчаар тооцлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0