Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Замын-Үүд боомтод тусгай ажлын хэсэг ажиллаж байна
3 жил өмнө   340
 Хилийн Замын-Үүд боомтод ЗТХЯ, Гадаад харилцааны дэд сайд, ЗТХЯ, "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн удирдлагаас бүрдсэн ажлын хэсэг өнөөдрөөс ажиллаж эхэллээ. 
 
Энэ нь тус боомт дахь импорт, экспортын ачаа тээврийн эргэлтийг шуурхай болгож, бараа бүтээгдэхүүнийг татах авахтай холбоотой үйл ажиллагааг шуурхай, хүртээмжтэй болгох зорилготойг Шадар сайд С.Амарсайхан УОК-ын Шуурхай штабт ажиллах үеэр мэдэгдлээ. 
 
Мөн Засгийн газраас томилсон Замын-Үүдийн бүрэн эрхт төлөөлөгч болон ЗТХЯ, ГХЯ, УБТЗ, Замын-Үүд сумын удирдлагатай цахимаар холбогдож, ачаа тээврийн талаар авч хэрэгжүүлж байгаа ажлын үр дүнгийн талаар мэдээлэл сонслоо. Энэ үеэр албаныханд үнийг хөөрөгдлийг бууруулах, ачаа барааг шуурхай татах бүхий л арга хэмжээг авч хэрэгжүүлэхэд анхаарч ажиллахыг үүрэг болголоо.
 
Тэрээр өмнө нь, "Богино хугацаанд энэ асуудал шийдэгдэхгүй бол Засгийн газар тээврийн компаниудыг хараад суухгүй. Шаардлагатай гэвэл төрийн оролцоотой тээврийн хэрэгслүүдийг гаргаж хэвийн горимд ортол нь татан авалт хийнэ" гэж анхааруулж байсан юм. Замын-Үүдэд томилогдсон ажлын хэсгийн төлөөллийг газар дээр нь шаардлагатай шийдвэр гарган ажиллахыг анхаарууллаа.
 

 

Замын-Үүд боомтод тусгай ажлын хэсэг ажиллаж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0