Нийслэлийн Авто замын сангийн хөрөнгөөр Сонгинохайрхан дүүргийн 1-р хороонд хэрэгжиж байгаа Нарангийн авто замаас Орбитын авто зам хүртэлх 1.47 км авто замын барилгын ажлын явц 90 хувийн гүйцэтгэлтэй байна. Авто замын урт нь 1,47 км, зорчих хэсгийн өргөн нь 7м, хоёр талаараа 1,5м өргөн явган хүний замтай, иж бүрэн гэрэлтүүлэгтэй байх юм. Өнөөдрийн байдлаар 1,3 км авто замын ажил бүрэн дууссан бөгөөд үлдсэн 170 метр замын хашлага суурилуулах, газар шороо, ус зайлуулах хоолойны ажлуудыг хийгээд байна. Ажлын гүйцэтгэгчээр “Трүй Рөүд” ХХК ажиллаж байгаа бөгөөд 5 дугаар сарын 30 гэхэд бүрэн дуусах юм байна.
Э.ЭНХ-ОРГИЛ
Нарангийн гудамжаас Орбитын гудамж хүртэлх 1.47 км авто замын ажил 90 хувийн гүйцэтгэлтэй байна |