Ерөнхийлөгчийн зарлигаар 2010 оноос эхлэн жил бүрийн тав, аравдугаар сарын хоёр дахь долоо хоногийн бямба гарагийг бүх нийтээр Мод тарих үндэсний өдөр болгож зарласан. Үүний дагуу Мод тарих үндэсний өдөр маргааш тохиож байна. Ерөнхийлөгч Х.Баттулга өнгөрсөн намар өөрийнхөө төрөлх сургууль болох Хан-Уул дүүргийн хашаанд мод тарьж байлаа. Харин энэ удаад Нэгдүгээр амаржих газрын хашаанд мод тарихаар болжээ. Ерөнхийлөгч маргааш 11 цагаас тус эмнэлгээр зочилж, мод тарих юм байна.
Мод тарих үндэсний өдрийг 16 удаа тэмдэглэж нэг сая 270 мянга гаруй иргэн 68.9 мянган аж ахуйн нэгж, байгууллагууд мод таьжээ. Нийтдээ 10.5 сая мод тарьснаас 7.8 сая нь ургасан гэсэн судалгааны дүн гарчээ.
Э.ЭНХ-ОРГИЛ
Ерөнхийлөгч маргааш Нэгдүгээр төрөхийн хашаанд мод тарина |
|