Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол Улс байгаль орчны салбарт хэрэгжүүлэх бодлогоо тив дэлхийд тунхаглан баталгаажууллаа
3 жил өмнө   3312
 
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2021 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 76 дугаар чуулганы Ерөнхий санал шүүмжлэлд үг хэллээ.
 
Тэрбээр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилтийг сааруулах хамгийн үр ашигтай арга бол мод тарих явдал мөн гэдгийг онцолж, 2030 он гэхэд Монгол Улс тэрбумаар тоологдох хэмжээний мод тарих хөдөлгөөнийг эхлүүлэх гэж байгааг мэдэгдсэн юм.
 
Монгол Улсын Засгийн газар, БОАЖЯ-наас улс орны нийт газар нутгийн 70 гаруй хувийг хамраад буй цөлжилтийн эсрэг дорвитой арга хэмжээ авахын тулд Улсын нэгдсэн төсөвт цөлжилтийн эсрэг зарцуулах төсвийн хэмжээг нэмэгдүүлэх саналыг боловсруулаад буй. Энэ хүрээнд салбарын сайд Н.Уртнасан холбогдох албаныхны хамтаар өнгөрсөн хугацаанд цөлжилтөд идэвхтэй нирвэгдээд буй гурван аймагт биечлэн ажиллаж нөхцөл байдлын үнэлгээг хийгээд ирсэн.
 
Энэхүү судалгаа, эрдэмтдийн дүгнэлтэд үндэслэн 2022 оны Улсын нэгдсэн төсөвт цөлжилтийн эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээ, тэр дундаа ойжуулах, мод тарих үйл ажиллагаанд зарцуулах хөрөнгийн эх үүсвэрийг нэмэгдүүлэх саналыг ирэх УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэн батлах юм. Ингэснээр Монгол Улс олон улсын өмнө өгсөн амлалтаа бодитоор хэрэгжүүлэх боломж бүрдэж, бид 2030 он гэхэд цөлжсөн биш ойжсон улс болох зорилтдоо нэг алхамаар ойртоно гэдгийг салбарын эрдэмтэд хэлж байна.
Монгол Улс байгаль орчны салбарт хэрэгжүүлэх бодлогоо тив дэлхийд тунхаглан баталгаажууллаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0