Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 121 орон сууцыг үнэгүй хувьчлах шийдвэр гарлаа
3 жил өмнө   323
"Монголросцветмет" ТӨҮГ-ын эзэмшлийн 1992 оноос өмнө ашиглалтад орсон Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлалтай 121 орон сууцыг үнэгүй хувьчлахаар шийдвэрлэсэн байна.
 
Мөн Дорноговь аймгийн Өргөн суманд байрлалтай 14 буюу нийт 135 орон сууцыг одоо түр эзэмших гэрээгээр эзэмшиж байгаа ажиллагсдаас орон сууцаа хувьчилж авах хүсэлт гаргажээ. Энэ дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 10 дугаар сарын 6-ны өдрийн хуралдаанд асуудлыг оруулж хэлэлцүүлсэн байна.
Уг асуудлыг  Бор-Өндөр УБҮ, Бор-Өндөр сумын ЗДТГ-аас гарсан санал хүсэлтийн дагуу аймгийн Засаг дарга "Монголросцветмет" ТӨҮГ, Бор-Өндөрийн оршин суугчидтай хэд хэдэн удаа уулзалт хийж, холбогдох материалыг уламжилснаар ийнхүү Засгийн газрын хуралдаанаар орж шийдвэрлэжээ.
"Монголросцветмет" ТӨҮГ-ын 121 орон сууцыг үнэгүй хувьчлах шийдвэр гарлаа
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0