Цөөн үгээр:
  • С.Зориг агсны амиа алдсан хэргийг нууцаас гаргахыг шаардаж, ҮАБЗ-д хандана
  • Ачит Ихт” ХХК 34 хувиа эзэмшүүлэхэд бэлэн
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн марк
2 жил өмнө   295
“Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ой” сэдэвт хэлхээ зургаан нэрийн шуудангийн марк гарлаа.
 
Уг маркт Монгол Улсаас НҮБ-ын гишүүнээр элсэхээр өгсөн Монгол Улсын Ерөнхий сайд, Маршал Х.Чойбалсангийн гарын үсэг бүхий 2 өргөдөл (нийт 5 өргөдөл), Х.Чойбалсангийн хөрөг, Монгол Улсаас НҮБ-д дурсгасан Алтан Гэрэгэ, НҮБ-ын төв байр, 1961 онд НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулган дээр үг хэлсэн Гадаад явдлын яамны 1 дүгээр орлогч сайд Д.Цэвэгмид, Монгол Улсад НҮБ-д элссэний 60 жилийн ойн лого, НҮБ-ын төрөлжсөн байгууллагын лого, НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 17 зорилт зэргийг дүрслэн харуулжээ.
 
Нийт 11,000 ширхэг хэвлэгдсэн тус маркийн зураачаар Г.Баттөр, дизайнераар Ж.Ганхуяг, зөвлөхөөр Гадаад хэргийн сайд асан Л.Эрдэнэчулуун, судлаач Л.Дашням, ахмад дипломат О.Батсайхан нар ажилласан байна.
 
Монгол Улсын шуудангийн түүхэнд анх 1962 онд “БНМАУ НҮБ-д элсэв” сэдэвт 5 нэрийн марк, 1981 онд “Монгол Улс НҮБ-д элссэний 20 жил” блок, 1985 онд “НҮБ-ын 40 жил” 1 нэр, 1995 онд “НҮБ-ын 50 жил” хэлхээ 6 нэр, 2001 онд “Монгол Улс НҮБ-д элссэний 40 жил” хэлхээ 2 нэр, 2011 онд Монгол Улс НҮБ-д элссэний 50 жилийн ой” 2 блок, 2015 онд “НҮБ-ын 70 жил”-ийн ойг тохиолдуулан нэг нэрийн марк тус тус гүйлгээнд гаргаж байжээ.
Монгол Улс НҮБ-д элссэний 60 жилийн ойн марк
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0