Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Украины түүхэн олдворыг буцааж өгөхөөр шийдвэрлэжээ
2 жил өмнө   318
Нидерланд улсын Амстердам хотын давш заалдах шатны шүүх Скифийн алтыг Украины өмч гэж үзжээ.
 
“Хэдийгээр эд зүйлүүд Крымээс гаралтай боловч Украин 1991 онд тусгаар тогтносны дараа тус улсын өвийн нэг хэсэг болно" гэж хурлыг даргалагч шүүгч хэлсэн байна.
 
Крымийн дөрвөн музейгээс Скифийн алтны цуглуулга, 2 000 орчим олдворыг  2014 оны хоёрдугаар сарын эхээр буюу Крым ОХУ-д дахин нэгдэхээс өмнө Амстердамын Аллард Пирсоны музейд үзэсгэлэн гаргахаар аваачжээ. Тус хойгийг Орост нэгтгэсний дараа үзмэрүүдийг Крымд эсвэл Украинд буцааж өгөх эсэх талаар маргаан үүссэн байна.  2014 оны наймдугаар сард Нидерландын музей эрх бүхий шүүхийн шийдвэр гарах хүртэл эсвэл талуудыг тохиролцоонд хүрэх хүртэл үзмэрүүдийг Украин, Крымийн аль алинд нь өгөхгүй байх шийдвэр гаргажээ.
 
2016 оны 12 дугаар сарын 14-нд Амстердамын тойргийн шүүхээс Нидерландын соёлын өвийн тухай хуулийн дагуу цуглуулгыг Киевт өгөх шийдвэр гаргаж, харин Крымийн тал давж заалдаж, өмгөөлөгчөө сольжээ. 2019 оны долоодугаар сард уг хэргийн талаар шүүхийн түр шийдвэр гарсан бөгөөд шүүхээс Нидерландын соёлын өвийн тухай хууль энэ хэрэгт хамаарахгүй гэж үзсэн байна.
 
Эх сурвалж: MONTSAME
Украины түүхэн олдворыг буцааж өгөхөөр шийдвэрлэжээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0