Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
БАЯН-ӨЛГИЙ: “Хавцлын гол”-ын модон гүүрийг ашиглалтад оруулав
3 жил өмнө   342
Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын “Хавцлын гол”-ын модон гүүрийг ашиглалтад оруулжээ. Тодруулбал, Алтанцөгц сумын Хавцлын голын 18 метр урттай модон гүүрийн барилгын ажлыг ашиглалтад хүлээн авах ажлын хэсгийн бүрэлдэхүүн ажилласан байна.
 
Тус сумын төвийн ард орших хуучин гүүр урссан тул ийн шинэчлэн барьсан аж. Ингэхдээ аймгийн засаг дарга Д.Бауыржан сумуудынхаа асуудлуудыг жижиг гэлгүй анхааралдаа авч, хурдан шуурхай шийдвэр гарган ажилласан гэдгийг сумын удирдлагууд онцлов.
 
Аймгийн Засаг даргын 2021 оны аравдугаар сарын 26-ны өдрийн А/876 тоот захирамжийн дагуу орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр санхүүжүүлж, “Жол” ХХК гүйцэтгэжээ.
БАЯН-ӨЛГИЙ: “Хавцлын гол”-ын модон гүүрийг ашиглалтад оруулав
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0