Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
​Т.Баярхүү: Урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа хариуцлагын гэрээ байгуулна
4 жил өмнө   458
Хүн амын зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал цаашид үйл ажиллагаанд тавих хязгаарлалтуудыг цуцлахаар болжээ. Мөн арваннэгдүгээр сарын 11-ээс соёл, спорт, урлагийн арга хэмжээг нээхээр болсон байна.
 
Энэ талаар УОК-ын Шуурхай штабын нарийн бичгийн дарга Т.Баярхүү "Засгийн газрын ээлжит хуралдаанаар "Ковид 19"-ийн халдварын цар тахлаас урьдчилан сэргийлэх хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг зохион байгуулах түр журмыг өөрчлөхөөр боллоо. Одоо бидний мөрдөж буй журамд улаан, улбар шар, шар ногоон гэсэн дөрвөн төрлийн зэрэглэл байгаа. Энэ журам нь вирус шинэ байхад батлагдсан учраас цаашдаа вакцинжуулалт, нийгэм эдийн засгийн байдалтай холбож зохицуулахаар боллоо.
 
Зорилтот бүлгийн иргэдийн 50 хувь нь гуравдугаар тундаа хамрагдвал зарим хязгаарлалтуудыг цуцална. Өөрөөр хэлбэл ААН-үүдийн үйл ажиллагааг илүү нээлттэй явуулах боломж, бололцоогоор хангаж өгч байгаа юм.
 
Арваннэгдүгээр сарын 11-ээс урлаг, соёл, спортын үйл ажиллагааг болсон. Хэдийгээр бид одоо улбар шар түвшинд байгаа ч гэсэн ААН-үүдийн үйл ажиллагааг дэмжих, тодорхой хэмжээнд эдийн засгийн эргэлтэд оруулах чиглэлийг барьж байна.
 
Тэгэхээр арваннэгдүгээр сарын 11-ээс урлаг, соёл, спортын арга хэмжээг зохион байгуулахдаа харьяа Засаг даргын тамгын газартай хариуцлагын гэрээ байгуулж байж зохион байгуулна. Гэрээ зөрчигдөж, халдвар тархах нөхцөл бүрдсэн байвал хариуцлагын гэрээ цуцлагдах болно” гэлээ.
 
Үүний дараа тэрээр сэтгүүлчдийн асуултад хариуллаа.
 
-Гадуур эм, эмнэлгийн хэрэгсэл олдохгүй, боомт дээр гацсан гэж байна. Үүнийг хэрхэн зохицуулах вэ?
 
-Үүнд ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байна. Хэд хэдэн боомт дээр гацсан, тээвэрлэлтэд явж байгаа эм, эмнэлгийн хэрэгслүүдийг татан авахаар ажиллаж байна. 
​Т.Баярхүү: Урлаг, спортын арга хэмжээ зохион байгуулахдаа хариуцлагын гэрээ байгуулна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0