Цөөн үгээр:
  • Гадаад худалдааны эргэлтийн дийлэнх хувийг БНХАУ эзэлж байна
  • Ховд аймагт мотоциклийн хөдөлгөөнийг хориглох шийдвэр гаргажээ
  • Увс аймагт боом өвчний халдвар авсан малчдын биеийн байдал сайжирчээ
ШӨХТГ-С МАГНАЙ ТРЕЙДИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
7 жил өмнө   901

Шатахууны үнэ нэмэгдэсэнтэй холбогдуулан зарим импортлогч компани шатахуун түгээлтэд хязгаарлалт хийж, зохиомлоор хомсдол үүсгэсэн гэж ШӨХТГ-с үзэж хяналт шалгалт хийж эхэлжээ. Энэхүү шалгалтын талаар өнөөдөр ШӨХТГ-с мэдээлэл хийлээ. Шатахууны үнэ нэмэгдсэн нь хууль бус гэдгийг тус газраас хэлж байна. Мөн шатахууны 41 хоногийн нөөцтэй байгаа учраас хомсдол үүсэх нөхцөл үүсээгүй гэдгийг мэдэгдэв.

 

ШӨХТГ-ын дарга Б.Лхагва “Төр, хувийн хэвшлийн оролцоотой хамтарсан зөвлөл шийдвэр гаргаагүй байхад үнэнд өөрчлөлт оруулж, хомсдол үүсгэхийг бид хүлээн зөвшөөрөхгүй. Тиймээс үнээ нэмж, хомсдол үүсгэсэн Магнай трейд, Сод монгол, Тэс петролиус гэсэн компаниудыг шалгаж байна. Удаа дараа хууль зөрчиж, Засгийн газрын шийдвэрийг үл тоосон Магнай трейд компанийн эрхийг түдгэлзүүлэх саналыг УУХҮЯ-нд өнөөдөр хүргүүлж байна” гэсэн мэдээллийг өгөв. Мөн тус байгууллагуудыг Зөрчлийн хуулийн дагуу шалгаж буй аж.

 

Энэ талаар зарим зүйлийг тодрууллаа.

 

-Магнай трейдын эрхийг цуцлах санал гаргажээ. Тэгвэл бусад импортлогчдод ямар хариуцлага хүлээлгэх вэ?

 

-Удаа дараалан зөрчил гаргаж байгаа Магнай трейдын эрхийг түдгэлзүүлэх асуудлыг тавьж байна. Энэ үйлдлээ таслан зогсоохгүй, иргэдэд чирэгдэл төөрөгдөл үүсгэсэн байдлаа удаа дараа гаргаад байвал бид зохих ёсны арга хэмжээг авна.

 

-Орон нутагт хомсдол үүссэн үү?

 

-Аж ахуйн нэгжүүд АИ92 болон дизелийн түлшийг нэмэхгүй зарчим баримтлаад бусдын үнийг нэмсэн. Энэ бол тэдний зальжин арга. Үнийн зөвлөл шийдвэр гаргаагүй байхад ямар ч шатахууны үнийг нэмэх ёсгүй. Бид 21 аймгаас мэдээлэл авсан. Одоогоор 16 аймагт бензин, дизелийн түлшний үнэ нэмэгдэж, хязгаарлалт тогтоосон байна. Харин Завхан, Сүхбаатар, Увс аймагт үнэ нэмэгдээгүй байна. 

ШӨХТГ-С МАГНАЙ ТРЕЙДИЙН ЭРХИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛ ХҮРГҮҮЛЖЭЭ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 1
  • test [103.57.92.132] 7 жил өмнө
    test