Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монголоос Японд очсон иргэд гурав хоног тусгаарлагдана
3 жил өмнө   404
Япон улсын засгийн газар шинэ төрлийн коронавирусийн (COVID-19) тархалтын эсрэг зохион байгуулж буй арга хэмжээг энэ сарын 5-ны өдрөөс чангатгаж Англи, Аргентин, Украйн, Турк, Непал, ОХУ, Монгол зэрэг улсаас зорчин ирэгсдийг 3 хоног тусгаарлах шийдвэр гаргажээ.
 
Тиймээс 11 дүгээр сарын 8-ны өдрийн 00:00 цагаас эхлэн Монгол улсаас Япон улс руу зорчиж буй иргэд хилээр нэвтэрсэн өдрөөс тусгаарлах байранд 3 хоног (Очсон өдрийн дараагийн өдрөөс эхэлж тоолно) тусгаарлагдах юм байна.
Тусгаарлах байрыг Япон улсын Хилийн хорио цээрийн албанаас бэлтгэн гаргаж, холбогдох зардлыг Япон улсын Засгийн газраас гаргана гэдгийг Монгол дахь Японы ЭСЯ-наас мэдэгдлээ.
Монгол Улсаас Солонгос зэрэг гурав дахь орноор дамжин Япон улсад зорчиж буй иргэдэд ч энэ шийдвэр нь мөрдөгдөх юм байна.
 
Эх сурвалж: ИНЕГ
Монголоос Японд очсон иргэд гурав хоног тусгаарлагдана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0