Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Япон улс руу шинээр зорчих гэж буй иргэдийн анхааралд
3 жил өмнө   356
Япон улс бизнес болон ажлын зорилгоор богино хугацаагаар /3 хүртэл сар/ зорчих шаардлагатай гадаад иргэдийг хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхлэв. Тодруулбал, арваннэгдүгээр сарын 8-ны өдрөөс заасан нөхцөлийг хангасан тохиолдолд урт хугацааны оршин суух зөвшөөрөл бүхий шинээр хилээр нэвтрэх гадаад иргэд хувийн зардлаар суралцаж буй оюутан, ур чадварын дадлагажигч болон бизнесийн зорилгоор томилолтоор зорчих гэж буй иргэд хилээр нэвтрүүлэхийг зөвшөөрч эхэлсэн байна.
 
Эдгээр иргэд япон талын хүлээн авагч байгууллагын хариуцаж буй ажилтантай холбогдож (суралцах гэж буй сургууль, томилолтоор болон ажиллахаар очих гэж буй үйлдвэр аж ахуйн нэгж) Япон улсын холбогдох яам тамгын газраар (боловсролын байгууллага нь Боловсролын яам, хувийн хэвшлийн үйлдвэр аж ахуйн нэгж нь үйл ажиллагааг хариуцсан яам тамгын газар) хянагдан, “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авах шаардлагатай гэнэ.
 
Иймд Япон улс руу шинээр зорчих гэж буй гадаад иргэд эхлээд Япон талын хүлээн авагч байгууллагаар дамжуулан энэ “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг авна уу. Жич: Тус ЭСЯ-наас “Хянагдаж дууссан тодорхойлолт”-ыг олгодоггүй болохыг анхаарна уу. “Хянагдаж дууссан тодорхойлолт“-гүй оюутан сурагч, ур чадварын дадлагажигч зэрэгт Визийн олголт хийх боломжгүй болно.
Япон улс руу шинээр зорчих гэж буй иргэдийн анхааралд
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0