Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Монгол оюутны тэргүүн дээд шагнал “ЭРДМИЙН ХОНХ”-ын эзэд тодорлоо
3 жил өмнө   593
“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны холбооноос 11 дэх жилдээ Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж буй “ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ 2021.11.10-ны өдөр Тусгаар тогтнолын ордонд болж өндөрлөлөө.  
 
Энэхүү арга хэмжээ нь Монгол Улсын их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдаас сурлага, урлаг спортын өндөр амжилт гаргасан, нийгэм олон нийтийн ажилд идэвх санаачилгатай, оюутны өөрийн удирдах байгууллагад бодит хувь нэмэр оруулсан оюутнуудыг шалгаруулдаг билээ. 
Тус арга хэмжээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр Монгол улсын Ерөнхий сайдын илгээлтийг үгийг уншиж танилцуулж, Боловсрол, шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр, “Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны үе үеийн болон одоогийн Удирдах зөвлөлийн гишүүд, удирдлагууд шилдэг оюутнуудад баярын мэндчилгээ дэвшүүлж шагнал гардуулав.
 
 
/Боловсрол, Шинжлэх ухааны дэд сайд Г.Ганбаяр/
 
/ Монгол Улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ундрахбаяр /
 
“ЭРДМИЙН ХОНХ” Монгол оюутны тэргүүн дээд шагналын эздээр:
 
Боловсролын салбарын оны шилдэг оюутан - Гантулга овогтой Солонго /Монгол Улсын Их Сургууль/
 
 

Нийгэм, олон нийт, хүмүүнлэгийн салбарын оны шилдэг оюутан - Золзаяа овогтой Мишээл /БНХАУ-ын Бээжингийн их сургууль/

Хөдөө аж ахуйн салбарын оны шилдэг оюутан - Ёлко овогтой Гантөгс /Монгол Улсын Их Сургууль/

Анагаахын салбарын оны шилдэг оюутан – Хишигдэлгэр овогтой Солонго /Анагаахын Шинжлэх Ухааны Үндэсний Их Сургууль/

Санхүү, эдийн засгийн салбарын оны шилдэг оюутан -  Тэгшжаргал овогтой Ариунхур /Тайвань улсын Кайнан их сургууль/

Хууль, зэвсэгт хүчний оны шилдэг оюутан - Болортуяа овогтой Хонгорзул / Шихихутуг Их Сургууль/

Техник технологийн оны шилдэг оюутан -  Баттулга овогтой Хүслэн /Шинжлэх ухаан технологийн их сургууль/

Биеийн тамир, спортын оны шилдэг оюутан - Бат-Эрдэнэ овогтой Ариунцэцэг /Отгонтэнгэр их сургууль/

Соёл урлагийн оны шилдэг оюутан - Лхагвадорж овогтой Сайнбаяр /SETO/ /Хүмүүнлэгийн ухааны их сургууль/

Их, дээд сургуулиудын шилдэг оюутны холбоо - Монгол Улсын Боловсролын их сургуулийн Оюутны холбоо тус тус шалгарлаа.

 

 

“Нийгмийн Ардчилал” Монголын Оюутны Холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Булгантамир хаалтын үг хэлж Монгол оюутны тэргүүн дээд шагнал “Эрдмийн хонх” шагналын үе үеийн эздийг нэгтгэн клуб байгуулахаар төлөвлөн ажиллаж байгаагаа хэллээ. 

 

 

Монгол оюутны тэргүүн дээд шагнал “ЭРДМИЙН ХОНХ”-ын эзэд тодорлоо
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0