Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Иргэдийн амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг дадал амьсгалын замын бусад өвчлөлийг бууруулах хүчин зүйл болж байна"
3 жил өмнө   343
Сүүлийн жилүүдэд амьсгалын замын халдварт өвчлөл буурч байгаа талаар Эрүүл мэндийн яамны газрын дарга Б.Буянтогтох хэллээ.
 
Тэрбээр COVID-19 халдварын нөхцөл байдлын талаар танилцуулах үеэрээ "Одоо томуугийн улирал хаяанд ирсэн байна. Гэхдээ томуу болон томуу төст амьсгалын замын өвчлөл өнгөрсөн жилтэй харьцуулахад хамаагүй буурсан үзүүлэлттэй гарсан.
 
Үүнд улирлын томуугийн вакцин болон амны хаалт зүүх байдал нөлөөлж байна.
 
Томуу, томуу төст болон амьсгалын замын бусад халдварт өвчний 2019 оны нөхцөл байдлыг 2020 оны оныхтой харьцуулахад буурсан үзүүлэлт гарч байсан. Энэ жил ч ийм зүйл ажиглагдаж байна.
 
Цар тахлаас хойш амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг амьдралын ердийн дадлууд эргээд амьсгалын замын бусад өвчлөлийг бууруулах хүчин зүйл болж байгаа нь эерэг хандлага гэж үзэж байна" хэмээсэн юм.
"Иргэдийн амны хаалт зүүх, гараа тогтмол угаах зэрэг дадал амьсгалын замын бусад өвчлөлийг бууруулах хүчин зүйл болж байна"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0