Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр 461 дүгээр ангид саатуулж байна
3 жил өмнө   547
Улсын хоёрдугаар төв эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр өчигдөр саатуулжээ. Тодруулбал, ШШГЕГ-ын харьяа хорих 461 дүгээр ангид саатуулсан бөгөөд 48 цаг саатуулах захирамж гарсан байна.
 
Тодруулбал, түүнийг эм эмнэлгийн хэрэгсэл худалдан авахад авлига, ашиг сонирхлын зөрчил үүссэн, нэр бүхий улстөрчидтэй хамтран 10 орчим тэрбум төгрөгийн хэрэгт холбоотой байж болзошгүй хэмээн үзэж, хойшлуулшгүй ажиллагаа явуулж ажлын өрөөнөөс нь баривчилсан гэх мэдээлэл байна.
 
Я.Амаржаргал нь Т.Мөнхсайханыг Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхад үед тус яамны Төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан нэгэн бөгөөд улмаар Улсын хоёрдугаар төв эмнэлгийн даргаар томилогдсон юм.
Хоёрдугаар эмнэлгийн дарга Я.Амаржаргалыг авлигын хэргээр 461 дүгээр ангид саатуулж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 2
  • Зочин [123.223.70.229] 3 жил өмнө
    Нөгөө Гатан ээжийг хэзээ нэгэн цагт луусанд суулгах л байх даа?!
  • иргэн [103.9.90.130] 3 жил өмнө
    хүн хэлмэгдүүлж байаа