Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буйлс модны 1,000 ширхэг үр тарив
3 жил өмнө   395
“Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд Дорноговь аймгийн Сайншанд сумын Зүүнбаян тосгонд мод үржүүлгийн газар байгуулах газрыг сонгож, тус ангийн Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буйлс модны 1,000 ширхэг үрийг Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн бие бүрэлдэхүүн суулгажээ.
 
ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр, “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний байгаль экологи хариуцсан мэргэжилтэн Н.Батболд нар тус ангид 11 дүгээр сарын 10, 11-ний өдрүүдэд ажилласан юм.
 
ЗХЖШ-ын ахлагч, тэргүүн ахлагч Б.Гантөмөр ангийн захирагч, хурандаа А.Болдбаатартай ахлагч нарт чиглэсэн ажил, арга хэмжээний талаар ярилцсаны дараа тус хорооны ахлагч нарт Зэвсэгт хүчний хэмжээний томоохон ажлууд, шинэчлэл өөрчлөлтийн талаарх мэдээллийг өглөө гэж ЗХЖШ-аас мэдээлэв.
Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит цэцэрлэгт хүрээлэнд буйлс модны 1,000 ширхэг үр тарив
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0