Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасны улмаас 92 хүн нас баржээ
3 жил өмнө   394
Нийслэлд тээврийн хэрэгсэл ашиглан гэмт хэрэг үйлдэж байгаа зөрчил, автомашины хулгай болон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд аюул учруулж байгаа зөрчилд тавих хяналт шалгалтыг эрчимжүүлэх, зам тээврийн осол, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор шөнийн хяналт шалгалтыг явуулж эхэлжээ. 
 
Тус шалгалтыг Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн цагдаагийн удирдах газрын дүүргүүд дэх цагдаагийн газар, Замын цагдаагийн хэлтэс, Шөнийн эргүүлийн хэлтсийн алба хаагчид хамтран зохион байгуулж байгаа аж. 
 
Зөвхөн амралтын өдрүүдэд цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож хөдөлгөөнд оролцсон 378 зөрчил илрүүлсний 304 нь нийслэл Улаанбаатар хотод бүртгэгдсэнээс 13 согтуу жолооч зам тээврийн осол гаргаж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулжээ. 
Хяналт шалгалтаас гадуур хэчнээн жолооч согтуугаар хөдөлгөөнд оролцож та бидний аюулгүй амьдралд занал хийж байгааг тааж хэлэхэд хэцүү байна.
 
Энэ оны эхний 10 сарын байдлаар архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож зам тээврийн осол гаргасны улмаас 92 хүн хорвоогийн мөнх бусыг үзээд байгаа бол 29,040 согтуу жолоочид хуулийн дагуу арга хэмжээ тооцсон байна.
 
Иймд иргэд, жолооч та бүхэн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх, жолоодуулахгүй байх, таны эргэн тойронд энэ төрлийн зөрчил үйлдэгдэж байвал 102 дугаарын утсанд мэдээлэл өгөхийг цагдаагийн байгууллагаас уриалж байна хэмээн Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ. 
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож, осол гаргасны улмаас 92 хүн нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0