Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хотын аварга тогооч шалгаруулах уралдаанд 50 гаруй тогооч оролцож байна
3 жил өмнө   385
Худалдаа, хоршоо, хоол үйлдвэрлэл, үйлчилгээний салбар үүсч хөгжсөний 100 жилийн ойг угтан нийслэлийн ЗАА, Монголын мастер тогоочдын холбоо, Монголын ахлах тогоочийн академи хамтран Хотын аварга тогооч шалгаруулах ажил мэргэжлийн уралдааныг зохион байгуулж байна.
 
Уралдааны үеэр ЗАА-ны Хүнс үйлдвэрлэл, худалдаа, үйлчилгээний хэлсийн дарга Т.Золжаргал хэлэхдээ, “Хоол бол тухайн үндэстний өв соёлын хадгалж ирсэн уламжлал. Энэ цаг үед өөрсдийн уламжлал болсон хоолны мөн чанар, үндсэн соёлыг авч үлдэнэ гэдэг ач холбогдолтой үйл явдал” хэмээв.
 
Монголын Мастер тогоочдын холбооны ерөнхийлөгч Д.Буяндэлгэр “Уралдаанд өмнө нь уралдаан, тэмцээнд орж байгаагүй, голдуу төрийн үйлчилгээнд ажилладаг 50 тогооч оролцож байна. Ажил, мэргэжлийн уралдаан нь хүнд тухайн мэргэжлээрээ бахархах, харилцан суралцах боломж бүрдүүлж, урам зориг өгдөг. Хоол үйлдвэрлэлээр ажиллаж буй алдартай рестораны тогооч нар шүүгчээр ажиллаж байна. Энэ жилийн уралдаан монгол үндэстний идээ, ундаа, хоолыг хөгжүүлэхэд чиглэснээрээ онцлог” гэжээ.
 
Уралдаан нь монгол хоол, хэрэглээний уламжлал, орчин үеийн хөгжлийн чиг хандлагыг сурталчлах, сэргээн хөгжүүлэх, шинэ арга хэлбэрээр баяжуулах зорилготой. Мөн тогооч нарын ур чадвар, бүтээлч хандлагыг дээшлүүлэх, хоол үйлдвэрлэлийн уламжлалт, орчин үеийн технологийг оновчтой болгож хоол хүнсний шинэ хэрэглээ бий болгох, хоол хийх урлагийг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох давуу талтайг НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс мэдээлэв.
Хотын аварга тогооч шалгаруулах уралдаанд 50 гаруй тогооч оролцож байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0