Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Айл өрхүүд түүхий нүүрс түлж байгаа эсэх дээр хяналт хийнэ
3 жил өмнө   1512
Сайжруулсан түлшний цогц хэрэглээ" аяны хүрээнд нийслэлийн агаарын чанарын мэдээллийг БОАЖЯ, ЦУОШГ, НМХГ, НЭМҮТ, "Таван толгой түлш" ХХК болон бусад холбогдох байгууллагаас хамтарсан мэдээлэл хийлээ. 
 
Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын ажилтан, албан хаагчид өнөөдрөөс эхлээд төвийн зургаан дүүргийн гэр хороололд хяналт шалгалтын ажиллагааг эхлүүлж байгааг нийслэлийн Засаг даргын орлогч Д.Ихбаяр хэллээ. 
 
Үргэлжлүүлэн тэрбээр "Айл өрхүүд түүхий нүүрс түлж байгаа талаарх мэдээллүүд ирж байгаа. Тиймээс нийслэлийн Онцгой комиссын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж, өнөөдрөөс хяналт шалгалтын ажлыг эхлүүлж байна" хэмээн ярилаа. 
 
Хэвлэлийн хурлын үеэр сайжруулсан шахмал түлшийг нийслэл хотоос тээвэрлэн гаргах зөрчлөөс сэргийлэхээр нэг сарын хугацаатай хяналт шалгалтын ажлыг эрчимжүүлж байгааг Эрчим хүчний яамны төлөөлөл мэдээллээ. Энэ хүрээнд амжилттай ажилласан мэргэжлийн хяналт, цагдаагийн 40 албан хаагчийг 1 сая хүртэл төгрөгөөр урамшуулал олгохоор болжээ. 
 
"Товчоодоор орж ирж байгаа түүхий нүүрсийг илрүүлээд ямар хариуцлага тооцох нь тодорхойгүй байсан бол 2021 оны "Агаарын чанарын бүс түүнд мөрдөх журамд"-д орсон өөрчлөлтийн хүрээнд агаарын чанарын бүсээс гаргаж байгаа сайжруулсан түлш болон оруулж ирж байгаа зөвшөөрөлгүй түүхий нүүрсийг хурааж авах эрх зүйн зохицуулалттай болсон. Ингэснээр сайжруулсан шахмал түлшний зохиомол хомсдол бий болохоос сэргийлж байгаа. Үнийн хөнгөлөлттэй холбоотойгоор сайжруулсан шахмал түлшийг агаарын чанарын бүсээс гаргах зөрчил нэмэгдэж байна" гэдгийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн хэлэв.
 
Мөн “Өнгөрсөн 7 хоногт есөн айлаас угаарын хийн хордлогод өртсөн талаар дуудлага 103 дугаарт ирсэн. Нийт 17 хүн хордлогод өртсөн бөгөөд ерөнхийдөө биеийн байдал нь тогтвортой байна. Эдгээр айлд очиж нөхцөл байдлыг үзэхэд найм нь энгийн монгол зуухтай бөгөөд зуухны битүүмж алдагдсан байсан. Битүүмж алдагдсаны улмаас шаталт дутуу явагдаж, утаа гарсан байна.
 
Бүх айлд байгаа угаарын хийн мэдрэгч дээр угаарын хийн хэмжээг дамжуулах мэдрэгч суурилуулсан. Өнгөрсөн 7 хоногт нийт 156 удаа угаарын хийн хэмжээ нэмэгдсэн талаар дуудлага манай хяналтын дэлгэцэд ирсэн. Шөнийн дуудлага 63 удаа ирсэнд манай шуурхай баг очиж ажиллан 260 гаруй иргэний амь насанд учирч болох эрсдэлээс урьдчилан сэргүүлж ажилласан.
 
“Таван толгой түлш” компани хангамжийн 10 баазаараа дамжуулан сайжруулсан шахмал түлшний шуудайг буцаан худалдан авах ажлыг энэ Лхагва гарагаас эхлүүлэх гэж байна. Нэг шуудайг 300 төгрөгөөр үнэлж худалдан авна” гэдгийг мэдээллээ.
 
 
Айл өрхүүд түүхий нүүрс түлж байгаа эсэх дээр хяналт хийнэ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0