НЗДТГ иргэдээс нийслэлийн нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг бүх талаас нь нягтлан судалж, хууль зүйн үндэслэлтэй эсэхийг нягтлан шалгаад иргэдэд хуулийн хугацаанд нь хариу өгөх жишиг тогтоох ажлыг шат дараатай зохион байгуулж байна.
Дээрх ажлын хүрээнд өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулах чиглэлээр нийслэлийн нутгийн захиргааны 52 байгууллага тусгай төлөвлөгөө боловсруулан, хэрэгжилтийг ханган ажиллаж байна.
Мөн иргэдийн өргөдөл, гомдлыг шийдвэрлэх явцад хамгийн их зөрчил, дутагдал гаргаж байгаа нийслэлийн нутгийн захиргааны 28 байгууллагад НЗДТГ-аас аравдугаар сарын 28-нд албан бичгээр хугацаатай үүрэг даалгавар өгчээ. Уг үүрэг даалгаврын хүрээнд дээрх 28 байгууллагын зөрчил, дутагдал гаргасан 258 албан хаагчдад байгууллагын дотоод журмын хүрээнд анхааруулах арга хэмжээ, 40 албан хаагчдад сахилгын шийтгэл ногдуулав.
Цаашид өргөдөл, гомдлын шийдвэрлэлтийг сайжруулж, тогтмол хяналт тавих, удирдлага арга зүйгээр хангах зэргээр дотоод зохион байгуулалтын арга хэмжээ авч байна гэж НЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтсээс мэдээлэв.
Нийслэлийн төр захиргааны 40 албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулав |
|