Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Түүхий нүүрс түлж буй зөрчил мэдээллийг 102 утсанд авна
3 жил өмнө   1918
БОАЖЯ, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, “Таван Толгой Түлш” ХХК-иас нийслэлийн агаар, орчны бохирдлын талаар мэдээллээ.
 
Нийслэлийн агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Агаар мандлын инверсийн үзэгдэл өвлийн улиралд агаарын бохирдол ихсэхэд багагүй нөлөө үзүүлж байна. Агаарын бохирдолтой тэмцэх газраас түүхий нүүрс ашигладаг аж ахуйн нэгжүүдэд шүүлтүүр хийж, шалгалт явуулж байгаа. Өнгөрсөн долоо хоногийн хувьд сайжруулсан шахмал түлшний борлуулалт нэмэгдсэн. Өндөрлөг газруудад шахмал түлшний цэгийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Түүнчлэн, түүхий нүүрс түлж буй зөрчил мэдээллийг 102 утсанд авдаг болсон" гэлээ.
 
“Тавантолгой түлш” ХХК-ийн  компанийн хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал “Өнгөрсөн долоо хоногт дөрвөн айлын зургаан хүн угаартсан. Дуудлага ирсэн өрхөд шалгалт явуулахад уламжлалт монгол зуух ашигладаг, зуухны битүүмж алдагдсаны улмаас угаартах эрсдэл үүссэн байсан. Өнгөрсөн жилтэй харьцуулахад, угаарын дуудлага 80 хувь буурсан. Өвлийн улиралд иргэд  шүүлтүүртэй амны хаалт зүүх хэрэгтэй” гэв.
 
Түүхий нүүрс түлж байгаа талаар дуудлага мэдээллийг 102 дугаарт хүлээн авч эхэлжээ. Энэ талаар нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн "Түүхий нүүрс болон зориулалтын бус түлш тухайлбал, автомашины хуучин дугуйг түлж байгаа айл өрхийн талаар иргэдийн гомдлыг хүлээж аваад шуурхай шийдвэрлэхээр цагдаагийн байгууллагатай хамтран ажиллаж, хэрэглээг хянадаг болж байгаа. 
 
Түүхий нүүрс, зориулалтын бус түлш хэрэглэхэд хажуу айл нь хордож байдаг учраас хяналт шалгалтдаа хөршийн мэдээллийг авч ашиглах юм. Агаарын бохирдлын тухай хуулийн хүрээнд эх үүсвэрийн тооллогыг эхлүүлж байгаа. Өнгөрсөн долоо хоногт цаг агаар хүйтэрсэнтэй холбоотойгоор нэг хоногийн борлуулалтын хэмжээ 3,000-3,200 тонн болсон. Энэ өмнөх долоо хоногоосоо 400 тонноор нэмэгдсэн үзүүлэлт" хэмээн ярилаа. 
 
Өнгөрсөн долоо хоногт хийсэн хяналт шалгалтын явцад 15 орчим тонн түүхий нүүрсийг илрүүлж, хураасан байна. "Таван толгой түлш" компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн албаны дарга Ч.Буянжаргал "Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дөрвөн айлын зургаан иргэн сайжруулсан шахмал түлш шатаах үедээ угаартсан. Тухайн айлуудад очиж нөхцөл байдлыг тодруулж ажиллахад энгийн монгол зууханд галлагаа хийсэн, зуухны битүүмжлэл алдагдсан байсан" хэмээн ярилаа. 

 

Түүхий нүүрс түлж буй зөрчил мэдээллийг 102 утсанд авна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0