Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Хан-Уул дүүргийн гурван хороог хувааж, шинээр дөрвөн хороо байгуулах санал гаргажээ
3 жил өмнө   395
НИТХ-ын өчигдрийн хуралдаанаар мөн Хан-Уул дүүргийн гурван хороог хувааж, шинээр 4 хороо байгуулах саналыг хэлэлцжээ.
 
Тодруулбал, тус дүүргийн 4, 11, 16 дугаар хороог хуваах, өөрчлөн зохион байгуулах саналыг ирүүлсэн бөгөөд хүн амын нягтаршил, газар нутгийн хэмжээг харгалзан дээрх саналыг боловсруулсан хэмээн танилцууллаа.
 
"Сүүлийн жилүүдэд дээрх гурван хороонд барилгажилт ихээр явагдаж, хүн амын тоо эрс өссөн. Тиймээс засаг захиргааны анхан шатны нэгж хороодыг хувааж, төрийн үйлчилгээг иргэд түргэн шуурхай, чирэгдэлгүй авах боломжийг бий болгох, улмаар чанар хүртээмжид ахиц гаргах зорилготой" гэж НЗДТГ-ын Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү.Ганболд хэллээ. Энэхүү асуудлыг Нийслэлийн ИТХ-ын ээлжит чуулганаар хэлэлцэх юм байна.
Хан-Уул дүүргийн гурван хороог хувааж, шинээр дөрвөн хороо байгуулах санал гаргажээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0