Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 843.8 сая ам.доллароор нэмэгдэв
3 жил өмнө   402
Төлбөрийн тэнцлийн урсгал данс энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.6 тэрбум ам.долларын алдагдалтай гарч, алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 843.8 (2.2 дахин) сая ам.доллароор нэмэгдэв.
 
Үүнд анхдагч орлогын алдагдал өмнөх оны мөн үеийнхээс 776.6 сая ам.доллароор нэмэгдэж, 1.7 тэрбум ам.долларын алдагдалтай гарсан нь голлон нөлөөлснийг Үндэсний статистикийн хороо мэдээллээ.
 
Харин урсгал данс энэ оны 9 дүгээр сард 283.1 сая ам.долларын алдагдалтай байсан бол 10 дугаар сард 527.6 сая ам.доллароор нэмэгдэж, 244.6 сая ам.долларын ашигтай гарчээ. Үйлчилгээний худалдааны орлого энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 598.9 сая, зарлага 1.7 тэрбум ам.доллар болж, орлого өмнөх оны мөн үеийнхээс 58.6 сая ам.доллароор нэмэгдэж, зарлага 34.9 сая ам.доллароор багасав.
 
Үйлчилгээний худалдааны алдагдал энэ оны эхний 10 сард өмнөх оны мөн үеийнхээс 93.5 сая ам.доллароор багасаж, 1.1 тэрбум ам.доллар болжээ.
 
Хөрөнгийн данс энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 106.1 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 21.7 сая ам.доллароор нэмэгдсэн бол 10 дугаар сард 6.1 сая ам.доллар болж, өмнөх сарынхаас 17.1 сая ам.доллароор багасав.
 
Санхүүгийн дансны тэнцэл энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр 1.3 тэрбум ам.долларын ашигтай гарч, өмнөх оны мөн үеийнхээс 533.5 сая ам.доллароор нэмэгдлээ. Харин 10 дугаар сард 135.7 сая ам.долларын алдагдалтай гарч, өмнөх сарынхаас 243.1 сая ам.доллароор багассан аж.
 
Төлбөрийн тэнцэл 2020 оны эхний 10 сард 294.3 сая ам.долларын алдагдалтай байсан бол энэ оны эхний 10 сарын урьдчилсан гүйцэтгэлээр өмнөх оны мөн үеийнхээс 274.1 сая ам.доллароор нэмэгдэж, алдагдал 568.4 сая ам.доллар болсон байна. Мөн төлбөрийн тэнцэл энэ оны 10 дугаар сард 11.9 сая ам.долларын ашигтай гарч, өмнөх сарынхаас 180.9 сая ам.доллароор нэмэгджээ.
Төлбөрийн тэнцлийн урсгал дансны алдагдал 843.8 сая ам.доллароор нэмэгдэв
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0