Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
"Монголоос гадаад руу зорчсон иргэдээс омикрон илрээгүй"
3 жил өмнө   383
Гадаадад зорчсон Монгол Улсын хоёр иргэнээс цар тахлын омикрон хувилбар илэрсэн гэсэн мэдээллийг холбогдох албаныхан үгүйсгэж байна. Энэ талаар ДЭМБ –ын ажилтан О.Ариунтуяагаас тодруулахад "Гадаадад зорчсон Монгол Улсын иргэдээс омикрон хувилбар илрээгүй" гэв.
 
Монгол Улс дахь ДЭМБ-ын төлөөлөгчийн газраас мэдээлэхдээ "ДЭМБ-ын бүс нутгийн байгууллагууд өдөр, цаг тутам цар тахлын нөхцөл байдлын мэдээлэл солилцдог. Энэ тандалтын хүрээнд цар тахлын эерэг тохиолдол улс хооронд зөөвөрлөгдвөл олон улсын эрүүл мэндийн дүрмээр анализ хийдэг. Бид дөнгөж сая энэ мэдээллийг бүсийн байгууллагаас тодруулахад Монголоос гадаад руу зорчсон иргэдээс омикрон хувилбар илэрсэн тохиолдол байхгүй гэсэн. Цар тахлын хувилбар илрүүлэх шинжилгээ нь 14 хоногоос нэг сарын хугацаа шаарддаг. Шууд хариуг нь батлах боломжгүй" гэв.
 
Монгол Улсад омикрон хувилбарын халдвар өнөөдрийн байдлаар албан ёсоор бүртгэгдээгүйг Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн. Салбарын сайд өчигдөр Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулах үеэр "Омикрон хувилбар байж болзошгүй 100 сорьцыг шинжлүүлж байна" гэсэн юм.
"Монголоос гадаад руу зорчсон иргэдээс омикрон илрээгүй"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0