ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг өнгөрсөн шөнө прокурорын зөвшөөрлөөр АТГ-аас баривчилж, 48 цагийн хугацаатай цагдан хорьжээ. Д.Нямхүү нь ХӨСҮТ-ийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, цар тахлын үеийн хөрөнгийг үр ашиггүй зүйлд зарцуулсан, мөн хувьдаа завшсан байж болзошгүй хэрэгт буруутган АТГ шалгаж байгаа аж. Түүнийг цагдан хорих 461 дүгээр ангид саатуулаад буй.
ХӨСҮТ-ийн захирал асан Д.Нямхүүг цагдан хорьжээ |