Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Замын-Үүдэд онц дэглэм тогтооно
3 жил өмнө   382
Замын-Үүд боомтод энэ сарын 10-аас онцгой дэглэм тогтоохоор болжээ. Тодруулбал, гурван сарын хугацаанд ЦЕГ-ын 805 цэргийн ангиас дотоодын цэргүүдийг дайчилж Замын-Үүд боомтод ажиллуулах юм байна. Цэргүүд хилийн 0 бүсээс гаалийн хяналтын терминал хүртэл тээвэр хийнэ. Тээврийн процесст жолооч нарыг оролцуулахгүйгээр үнийг тогтвортой байлгах, мөн халдвар хамгааллын дэглэмийг сахиулах гэсэн хоёр гол үндэслэлээр ийм шийдвэрт хүрсэн байна. 
 
Улсын эдийн засаг, хүн амын үйлчилгээний хэвийн нөхцөлийг хангахад нэн чухал үүрэг бүхий тодорхой үйлдвэрийн газар, байгууллагад шаардлагатай гэж үзвэл нийтлэг баримталдаг хууль тогтоомжийн заалтыг хэрэглэхгүйгээр зургаан сар хүртэл хугацаагаар тусад нь онцгой дэглэм тогтоож, өөрийн шууд хяналтад авч ажиллуулах эрхийг Монгол Улсын Засгийн газарт хуулиар олгосон байдаг. Замын үүд боомтод онцгой дэглэм тогтоосноор Засгийн газар 10 эрхтэй болох аж.
 
Тэгвэл тээврийн үйл ажиллагаанд төр оролцож байгаа энэ шийдвэрийг Замын-Үүдэд тээвэр хийдэг 7000 жолооч эсэргүүцэж байгаа юм. 
Замын-Үүдэд онц дэглэм тогтооно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0