Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТУХАЙ” хуулийн төсөлд санал авч байна.
7 жил өмнө   1052
Сайн дурын үйл ажиллагааг дэмжих тухай хуулийн төсөлд 2018 оны 06 сарын 15-ныг дуустал oyunkhorol@parliament.mn хаягаар саналаа өгнө үү. 
Сайн дурын үйл ажиллагаа нь нэг улсын хүрээгээр хязгаарлагдахгүй, олон улсын болон бүс нутгийн хэмжээнд байгууллага, хувь хүн эрхлэн зохион байгуулж байдаг нийгмийн сайн сайхны төлөө чиглэсэн “хил хязгааргүй” үйл ажиллагаа болон өнөө үед дэлхий дахинаа хөгжиж байна. 
Сайн дураараа аливаа үйл ажиллагаанд хувь нэмрээ оруулж бусдын тусын тулд үйлчлэх хүсэл эрмэлзэл хүн бүрт байдаг. Чин сэтгэлээсээ үзүүлсэн дэмжлэг нь хэнд яаж хүрэв, ямар үр дүн өгөв гэдэг нь тухайн хүний сэтгэл хангалуун явахад нөлөөлж байдаг.
Гэвч сайн дурын үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдахгүй, хяналтгүй явж ирсэн нь зарим тохиолдолд мөнгө олох хэрэгсэл болж иргэд олон нийтийн итгэлийг хөсөрдүүлж байна. 
Иймээс хуулийн зохицуулалттай болсноор олон нийтийн дундах сайн дурын үйл ажиллагааны талаарх ойлголтыг нэмэгдүүлэх, түүний ач холбогдлыг ойлгуулах, сайн дурын үйл ажиллагаа зохион байгуулж хэвшүүлэх, хувь хүн, гэр бүлийн эсвэл нийгэмд тулгамдсан аливаа төрлийн асуудлыг хамтдаа шийдвэрлэх, хүн хүндээ туслах хүсэл эрмэлзэл бий болгож, төлөвшүүлэх зэрэг ач холбогдолтой юм.
Хуулийн төслийг доорх хаягаар татаж авна уу.
“САЙН ДУРЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ ДЭМЖИХ ТУХАЙ” хуулийн төсөлд санал авч байна.
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0