Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Зорилтот 6098 өрхөд долоо хоногийн хэрэглээний түлш олгоно
3 жил өмнө   3134
Айл өрхүүд түлээний мод худалдан авахаа багасгаж байгаа талаар мэдээллийг нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын дарга Б.Пүрэвсүрэн өглөө. 
 
Тэрбээр "Сайжруулсан шахмал түлш нэг шуудай нь 1,875 төгрөг байгаа бол түлээний мод нэг шуудай нь 6,000-7,000 төгрөгийн үнэтэй байна. Үүнээс шалтгаалаад галаа унтраалгүйгээр дээрээс нь шахмал түлшээ хийж, ноцолт биш уугилт их явагдаж байна. Энэ бол тулгамдсан асуудал болоод байна гэдэг саналыг иргэд хэлж байгаа. 
 
Жил ирэх тутам сайжруулсан шахмал түлшний хэрэглээ нэмэгдэж байна. Анх 300,000 тонныг хэрэглэж байсан бол одоо 700,000 тонн болсон. 
 
Стандартын зуухны худалдаа арав дахин багассан байна. Мөн халаалтын шийдлээ цахилгаанаар солих нь багассан" гэдгийг хэллээ. 
 
Үргэлжлүүлэн Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооны нарийн бичгийн дарга Б.Алтанзул ярихдаа "Агаар, орчны бохирдол буурахгүй байгаа нь хүний буруутай үйл ажиллагаанаас бас үүдэлтэй байна. 
 
Ердийн зууханд сайжруулсан шахмал түлш яаж шатаж байна вэ гэдэг дээр дүгнэлт гаргуулахаар ажиллаад эхэлсэн явж байгаа. Ердийн болон стандартын зууханд шахмал түлшийг түлэхэд ямар ялгаа гарч байгааг удахгүй танилцуулна. 
 
Иргэд маань шахмал түлшээ аль болох уугиулахгүйгээр хурдан асаах нөхцөлийг бүрдүүлж, "Таван толгой түлш" компаниас өмнө нь өгч байсан галлагааны зааврыг дагахыг уриалж байна. 
 
Мөн ОББҮХ дотоод орчны агаарын чанарт хяналт тавьж байгаа. Зуух, ханан пийшиндээ зай завсар гарсан эсэхийг хянаж байгаарай. Иргэд өөрсдөө санаачлаад угаарын хий гаргахгүй байх нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай байна" гэлээ. 
 

Зорилтот 6098 өрхөд долоо хоногийн хэрэглээний түлш олгоно
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0