Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
О.Батбаяр: Эмийн багцыг дахин авах тусам ЭМДС-гаас авах бусад тусламж үйлчилгээний зардал хорогдоно гэсэн үг
2 жил өмнө   286
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр "Эрүүл мэндийн даатгалын сангаас халдвараар дахиж өвчилсөн хүмүүст эмийн багц олгож байгаа. Гэхдээ ӨЭМТ-өөр дамжуулж олгож буй эмийн багцын 160,000 төгрөгт эм болон өрхийн эрүүл мэндийн төвийн эмчилгээний зардал, ажлын хөлс бүгд багтсан.
 
Өнгөрсөн онд энэ багцад 60 тэрбум гаруй төгрөг зарцуулсан. 
 
Харин энэ удаа Омикрон хувилбарын өвчлөл хөнгөн явж байгаа бөгөөд вакцинжуулалтын хамрагдалт өндөр байгаа тул томуу, томуу төст бусад өвчний адил гэртээ тусгаарлагдан, халуун бууруулах эм, ханиалгын эсрэг эм уугаад эдгэх боломжтой.
Тиймээс иргэн бүр эмийн багц авна гээд багцаа аваад байвал Эрүүл мэндийн даатгалын санд байгаа бусад тусламж үйлчилгээнд зарцуулах мөнгө чинь л хорогдоно гэсэн үг гэдгийг ойлгох хэрэгтэй.
 
Өөрөөр хэлбэл, коронавирусийн эсрэг эмийн багцыг олгож байгаа ч онц шаардлагагүй бол заавал энэ багцыг авах гээд байх хэрэггүй гэж бодож байна" хэмээн сэтгүүлчийн асуултад хариуллаа.
О.Батбаяр: Эмийн багцыг дахин авах тусам ЭМДС-гаас авах бусад тусламж үйлчилгээний зардал хорогдоно гэсэн үг
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0