Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Өнгөрсөн долоо хоногт 37 хүн угаартаж, нэг иргэн нас баржээ
2 жил өмнө   277
Нийслэлийн цагдаагийн газар, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, "Таван толгой түлш" компанийн хамтарсан баг өнгөрсөн долоо хоногт төвийн зургаан дүүрэгт хяналт шалгалт явуулахад түүхий нүүрс хадгалж байсан дөрөв, зориулалтын бус буюу гялгар уут шатааж байсан гурван зөрчлийг илрүүлэн зогсоожээ. 
 
Мөн түлэх зорилгоор хадгалж байсан 10.5 тонн түүхийн нүүрсийг хурааж, Амгалан дулааны станцад нийлүүлсэн байна. 
 
102 дугаарын утсанд зориулалтын бус утаа үүсгэгч материал шатааж байгаа талаар 11 дуудлага мэдээлэл ирснийг шалгаж үзэхэд бүгд батлагдаагүйг цагдаагийн байгууллагаас мэдээллээ. 
Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд угаартсан талаар 17 дуудлага ирж, 37 хүн хүнд, хөнгөн байдлаар угаартаж эмнэлгийн тусламж авсан бол нэг иргэн нас баржээ. 
Өнгөрсөн долоо хоногт 37 хүн угаартаж, нэг иргэн нас баржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0