Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй
2 жил өмнө   1824
Өнгөрсөн долоо хоногийн Пүрэв, Баасан гарагт агаарын чанар сайн байсан. Энэ нь 4 м/сек хүртэл салхитай байсантай холбоотой бөгөөд агаар дахь бохирдуулагч бодисуудын хэмжээ сийрэг байлаа. Харин амралтын өдрүүдэд агаар жаахан бохирдолтой байсан" хэмээн ОББҮХ-ны Нарийн бичгийн дарга бөгөөд Ажлын албаны дарга Б.Алтанзул хэлэв. 
 
Үргэлжлүүлэн тэрбээр "Өнөө өглөөний 09:00 цагийн байдлаар Улаанбаатар хотын ихэнх цэгт агаар бага бохирдолтой хэмжээнд байна" хэмээн ярилаа.
 
Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй 182 яндан, миддлинг түлж буй 62 ААН, 652 мянган тээврийн хэрэгсэл болон цахилгаан дулааны станцууд жилд дунджаар 5.6 сая тонн түүхий нүүрс, 727 мянган тонн сайжруулсан шахмал түлш, мөн хүхэр өндөртэй Евро-2 стандартын шатахуун хэрэглэж байгаа нь агаарын бохирдолд нөлөө үзүүлж байгаа. Үүн дээр байгаль цаг уурын буюу инверс агаарын бохирдол нөлөөлж байдаг. 
 
Энэ талаар ОББҮХ-ны мэргэжилтэн н.Одонтунгалаг "Өвлийн улиралд Улаанбаатар хотын газрын гадаргад инверсийн үзэгдэл үүсдэг. Инверсийн доод хэсэгт салхигүй, агаарын хэвтээ чиглэлийн шилжилт хөдөлгөөн хязгаарлагдаж, үүний нөлөөгөөр дээр дурдсан эх үүсвэрүүдээс гарч буй утаа хуримтлагдаад агаарын бохирдол үүсэх нөхцөл бүрддэг юм. Өнгөрсөн долоо хоногт инверсийн зузаан дунджаар 420 метр, 6.1 градус цельсийн эрчимтэй байсан. Үүний нөлөөгөөр агаарын бохирдол ихээхэн нэмэгдсэн.
 
Зөвхөн өнөө өглөөний байдлыг харвал инверсийн зузаан дунджаар 330 метр, температурын инверс 11 градус цельс байгаа нь маш хүчтэй инверс юм" гэдгийг танилцууллаа.
Улаанбаатар хотод 2021 оны тооллогоор 195 мянган айл, түүхий нүүрс түлэх зөвшөөрөлтэй
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0