Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
ХХЕГ: УИХ-ын гишүүд бус хүнс хүргэж очсон ахлагчаас халдвар илэрсэн
3 жил өмнө   385
УИХ-ын гишүүд Минжийн заставт очиж ажиллахдаа коронавирусийн халдвар тараасан тухай мэдээлэл зарим хэвлэлээр гарсан. Үүнтэй холбогдуулан Хил хамгаалах ерөнхий газраас тайлбар мэдээлэл гаргажээ. 
 
Уг мэдээлэлд "Хилийн 0151 дүгээр ангийн харьяа Минжийн застав нь алслагдсан, хүрэхэд хүндрэлтэй нөхцөлд улсын хил хамгаалалтыг зохион байгуулдаг, хугацаат цэргийн алба хаагчгүй, офицер, ахлагч нар ээлжийн журмаар үүрэг гүйцэтгэдэг онцлогтой.
 
Сүүлийн үед иргэд хуш модны самар түүх зорилгоор тус хилийн зурваст зөвшөөрөлгүй нэвтэрч, удаа дараа хилийн болон хил орчмын дэглэмийн зөрчил гаргах явдал нэмэгдсэн мөн алслагдсан хилийн анги, салбарт ажиллаж, амьдарч байгаа хилчдийн ахуй байдалтай газар орон дээр нь танилцуулах зорилгоор энэ сарын 7-ны өдөр ХХЕГ-ын дарга, бригадын генерал Х.Лхагвасүрэн УИХ-ын зарим гишүүний хамт Минжийн заставт ажилласан юм. Бүлгийн бүрэлдэхүүн хилийн застав явахаас өмнө PCR шинжилгээнд хамрагдахад бүгд сөрөг гарсан байна.  
 
Дээрх бүлгийг ажиллаад ирсний дараа буюу энэ сарын 9-ний өдөр тус застав руу хүнс, материалын хангалт хүргэх, ээлж солилцох бүлэг явсан. Тус бүлгийн бүрэлдэхүүнд байсан жолооч, ахлах ахлагч Б-гээс нэгдүгээр сарын 13-ны өдөр халдварын шинж тэмдэг илэрснийг хилийн заставаас мэдэгдсэн. Дуудлагын дагуу очиход уг ахлагчаас гадна хилийн заставт ажиллаж амьдарч байсан хоёр том хүн, нэг хүүхэд халдвар авсан байсныг шинжилгээгээр тогтоож, Улаанбаатар хот руу татан авсан.
 
Халдвар авсан тус иргэдийн биеийн байдал хөнгөн зэрэгтэй байгаа тул гэрийн тусгаарлалтад эмчлүүлж байна. Хилийн заставт үлдсэн алба хаагчдын биеийн байдал хэвийн байгаа бөгөөд халдвар хамгааллын хэрэгслээр бүрэн хангаж, шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна" гэжээ.
ХХЕГ: УИХ-ын гишүүд бус хүнс хүргэж очсон ахлагчаас халдвар илэрсэн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0