Цөөн үгээр:
  • "Morningstar" хамтлагийн гоцлол дуучин Б.Аззаяад хар тамхины хэргээр нэг жилийн хорих ял оноожээ.
  • “Охидын чимээ” өсвөр насны охидод зориулсан арга хэмжээ зохион байгуулагдлаа
Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
2 жил өмнө   287

Сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гараг бүр иргэдэд 9.00-17.00 цагийн хооронд утсаар хууль, эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгч байна.

НЗДТГ-аас “Нийслэлийн иргэдийн хууль, эрх зүйн боловсролыг дээшлүүлэх” дэд хөтөлбөрийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх өдөрлөгийг тогтмол зохион байгуулдаг юм.

Энэ сарын өдөрлөг өнөөдөр 9.00-17.00 цагийн хооронд үргэлжилнэ. Иймд иргэд 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож хууль, эрх зүйн зөвлөгөө, мэдээлэл авах боломжтой юм.

Иргэдэд утсаар хууль, эрх зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгнө
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0