Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
COVID-19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хүн амын 2 хувь нь тариулсан байна
3 жил өмнө   370
Өнгөрсөн хоногт улсын хэмжээнд 4,377 хүн вакцины гурав дахь тунд хамрагдсан бол дөрөв дэх тунг 5,199 хүн хийлгэжээ.
 
Ингэснээр вакцины дархлаа сэргээх нэмэлт нэг дэх тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 30 хувьд хүрээд байна. Энэ нь 18-аас дээш насны иргэдийн 49.4 хувийг эзэлж байгаа юм.
 
Харин дөрөвдүгээр тун буюу дархлаа сэргээх хоёр дахь тунд хамрагдсан иргэдийн тоо хүн амын 2 хувьд хүрлээ.
 
Коронавирусийн эсрэг вакцинжуулалт эхэлснээс хойш өнөөдрийн байдлаар нийт 5,446,098 хүн тун вакцин хийжээ. Үүнээс
  •  I тунд 2,268,377,
  • II тунд 2,168,827,
  • III тунд 979,390,
  • IV тунд 49,504 хүн тус тус хамрагдсан байна. 
Энэ удаа Омикрон хувилбарт халдварын давлагааны оргил үед өдөрт шинээр 15,000-20,000 тохиолдол илэрнэ гэдгийг Эрүүл мэндийн яамнаас анхааруулж байгаа. Иймд иргэд амны хаалтаа сайтар зүүж, хүн хоорондын зайгаа баримтлах зэргээр халдвар хамгааллын дэглэмээ мөрдөхийг уриалж байна.
COVID-19-ийн эсрэг вакцины дөрөв дэх тунд хүн амын 2 хувь нь тариулсан байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0