Цөөн үгээр:
  • "Мөрдөн шалгах ажиллагааны явцад амь хохирогч Б галт зэвсэг эзэмших сургалтад хамрагдсан, галт зэвсэг худалдаж авсан нь тогтоогдож байна"
  • Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг өнөөдөр 23:00 цагт нээнэ
  • Туркийн Истанбул хотод суух Ерөнхий консул Д.Анхбаяр үүрэгт ажилдаа оржээ
"Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар 2.5- 3.5 сая хүртэлх мянган төгрөгөөр татаж байна"
2 жил өмнө   292
Зам, тээврийн хөгжлийн яам болон Гаалийн ерөнхий газар, Авто тээврийн үндэсний төв зэрэг холбогдох байгууллагууд хамтран долоо хоногийн мягмар, баасан гарагт хилийн боомтуудын нөхцөл байдлын талаар танилцуулж байгаа билээ. 
 
Зам тээврийн хөгжлийн яамны хэлтсийн дарга Г.Гантулга "Эрээн-Зам-Үүд боомтоор ачаа бараа оруулаад 10 хонож байна. Энэ хугацаанд улсын хилээр 9857 тонн ачаа бараа нэвтрүүлсэн. Эрээн -Замын-Үүд боомтын үйл ажиллагаа жигдрээд, хэвийн байдалдаа орох магадлалтай байна" гэлээ. 
 
Үргэлжлүүлэн холбогдох албаныхан мэдээлэл өглөө. Тэд "Одоо ачаатай орсон чингэлгийг татах ажлыг хийж байгаа. Бид энэ төрлийн барааг түрүүлж орох зохицуулалт хийгээгүй. Гаалийн бүрдүүлэлтэд орсон дарааллаар нь оруулж байгаа. Замын-Үүд боомтоор нэвтэрсэн 504 орчим нэр төрлийн бараа бүтээгдэхүүн байгаа. Одоогоор бүрдүүлэлт хийгдээгүй 51 чингэлэг хүлээгдэж байна. Одооноос бүрдүүлэлт хийгдэх байх. 549 чингэлэгнээс Улаанбаатар төмөр замаар 47 чингэлэг орж ирсэн. Өргөн царигаар Эрээн өртөөнөөс бараа бүтээгдэхүүн татан авах боломжийг судалж байна. Мөн нарийн царигаас БНХАУ-руу явах ачаа өгөх чиглэлээр хамтарч ажиллаж байна. Эцсийн шийд хараахан гараагүй байна. Хоногт есөн галт тэрэг өгч байна. Энийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна. Тээвэрлэлтийн тарифын хувьд, Эрээнээс 0 цэг хүртэл 1 сая 800 мянган төгрөгийн зардал гарч байна. 0 цэгээс худалдан авагчид ачилтын төлбөр төлж байгаа. Энэ нь нэг ачаатай чингэлэгийн дунджаар 200 орчим мянган төгрөг болж байна. Ингэхлээр Эрээнээс Замын-Үүд хүртэл 2 сая хүртэлх төгрөг төлж байна. Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар 2.5- 3.5 сая хүртэлх мянган төгрөгөөр татаж байна. Тэгэхээр дунджаар таван сая төгрөгөөр ачаа барааг татаж байна" гэлээ. 
"Замын-Үүдээс Улаанбаатар хүртэл жолооч нар 2.5- 3.5 сая хүртэлх мянган төгрөгөөр татаж байна"
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0