Цөөн үгээр:
  • Өнөөдөр ногоон автобусны тендерийг шалгах түр хороо хаалттай хуралдана
Г.Ёндон: Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байн
2 жил өмнө   313
Улсын хэмжээнд нэгдүгээр сарын 20-ны өдрийн байдлаар нийт 139,479 тонн шатахууны нөөцтэй байгааг УУХҮ-ийн сайд Г.Ёндон мэдээллээ.
 
Тодруулбал А-80 бензин 11,845 тонн, АИ-92 бензин 38,425 тонн, ДТ 83,337 тоннын нөөцтэй бөгөөд энэ нь АИ-92 /95, 98/ бензиний 32, А-80 бензиний 71, дизель түлшний 30 хоногийн хэрэглээ аж.
 
Харин Улаанбаатар хотын хэмжээнд нийт 74,494 тонн буюу 23 хоногийн АИ-92 бензин, 40 хоногийн ДТ-ийг нөөцөлсөн нь хэвийн хэмжээнд байгааг мэдээлэв.
 
Түүнчлэн нэгдүгээр сарын 14-20-ны өдрүүдэд авто замаар 1,011, төмөр замаар 954 чингэлэг нийт оны эхнээс 397.8 мянган тонн нүүрс, авто замаар 192 чингэлэг буюу оны эхнээс 40 мянган тонн зэсийн баяжмал экспортолсон байна.
 
Төв банк оны эхнээс 1,109.7 кг алт худалдан авсан нь өнгөрөгч оны мөн үеэс 2.4 хувиар буурчээ.
 
Манай улсын экспортын гол түүхий эдүүдийн гарц буурсан нь коронавируст халдварын тархалтын улмаас БНХАУ хилээ хаасантай холбоотой хэмээн тайлбарлав.
Г.Ёндон: Улсын хэмжээнд шатахууны нөөц хэвийн байн
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0