Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журамд өөрчлөлт оржээ
3 жил өмнө   371
“Эрдэнэт хотын хүндэт иргэн”-ийг шалгаруулах журмыг шинэчлэлээ. “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналыг Орхон аймаг, Эрдэнэт хотын түүхэн бүтээн байгуулалтад онцгой хувь, нэмэр оруулсан  иргэнд олгодог бөгөөд  2006 онд Эрдэнэт хотын 30 жилийн ойгоор анх олгож эхэлсэн юм. Өдгөө 40 хүнийг шагнасан  байна.
 
Шинэчилсэн журамд, шагналд нэр дэвшигчийн материалыг Сумын засаг дарга  эхлээд хүлээн авч дараа нь  аймгийн Засаг даргад уламжилснаар  Засаг даргын захирамж гарч  шагнаж байхаар өөрчлөлт оржээ. Өмнө нь ИТХ-ын Тэргүүлэгч, Засаг даргын Зөвлөлийн хурлын гишүүдийн хамтарсан хурлаар шийдвэрлэдэг байсан юм. Мөн  жилд  гурав хүртэлх иргэнд уг шагналыг  олгож байхаар  журамд тусгажээ.
 
Ташрамд дурдахад,  “Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналыг 1 сая төгрөг дагалддаг. Уг шагналаар шагнуулсан иргэд нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчиж, эрүүл мэндийн үйлчилгээ авах тохиолдолд дараалал харгалзахгүй үйлчлүүлдэг. Мөн насан өөд болоход түүний ар гэр, үр хүүхдэд нь нэг сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлдэг байна. 
 
“Эрдэнэт хотын хүндэт иргэн” шагналын журамд өөрчлөлт оржээ
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0