Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
“И баримт”-ын цаасыг говийн модны бордоонд ашиглана
3 жил өмнө   392

Говьд ногоон бүс байгуулж, сэргээгдэх эрчим хүч, ухаалаг хүнс, хөдөө аж ахуй, аялал жуулчлалд суурилсан эдийн засагтай инженерийн суурин байгуулах “Шамбала 2056” төсөл хэрэгжиж байгаа.

Тэгвэл тус төслийн багийнхан хог хаягдал болж буй е-баримтуудыг нэгдсэн байдлаар цуглуулж, бордоо болгон ашиглахаар болсон байна. Гуравдугаар сарын эхээр төслийн талбай руу тээвэрлэж тарьсан мод болон хавар тарих модны бордоо болгон боловсруулж ашиглах юм. Урт замд тээвэрлэх учир задрахаас сэргийлэн баримтуудыг аль болох сайн тэгшилж, дарж, скотчоор боохыг зөвлөж байна.

Баримтуудаа “Blue Sky Tower”-ын баруун талд байрлах “Jack's Coffee” салбар болох “Nitro B” дээр өгөх боломжтой боллоо. Баримтын хаягдлыг гуравдугаар сарын 1-нийг хүртэл хүлээж авах юм.

“И баримт”-ын цаасыг говийн модны бордоонд ашиглана
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0