Цөөн үгээр:
  • Володимир Зеленський огцроход бэлэн гэв
Нарны замын ачааллыг багасгахаар зөвхөн баруун эргүүлж байна
7 жил өмнө   676

Улаанбаатар хотын замын хөдөлгөөний удирдлагын төвөөс Нарны замын хөдөлгөөний чиглэлд өөрчлөлт оруулжээ.Тодруулбал Энхтайваны гүүрний зүүн хэсэг, Нарны замруу хойноос орох урсгалыг зөвхөн баруун гар тийш эргүүлж, ачааллыг бууруулах зорилгоор ажиллаж байна. Ингэснээр Замын цагдаагийн уулзвар болон урагш Махатма Гандийгийн гудамжруу орох ачааллыг багасгана гэж тооцжээ. Буцаж эргэх хөдөлгөөнийг Энхтайваны гүүрний баруун хэсэгт байрлах "Петровис" шатахуун түгээх станцаар зорчиж, үйлдлийг гүйцэтгэж болох юм байна. Ингэж огтлолцлолыг арилгаснаар тус уулзварын гэрэл дохионы зүүн эргэх горим хасагдаж хүлээлгийн хугацаа багасан Нарны замын хөдөлгөөний эрчим хёор талдаа нэмэгдэх давуу талтай ажээ. 

 
 
Иймд жолооч, тээвэрчдийг  зорчих чиглэлийг зөв төлөвлөж замын хөдөлгөөнд оролцохыг хүсэв. 
 
А.ЦЭЛМЭН
Нарны замын ачааллыг багасгахаар зөвхөн баруун эргүүлж байна
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд sodonnews.mn хариуцлага хүлээхгүй болно. sodonnews.mn сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Нийт сэтгэгдэл: 0