"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг өчигдөр ТЕГ-аас баривчлан саатуулсан байна.
ТЕГ-ын Олон нийттэй харилцах албаны ажилтан П.Өгөөмөр:"Үйл явдалтай холбогдуулан прокурорын байгууллагаас зөвшөөрсөн хэмжээнд мэдээлэл хийж байна. Монгол Улсын иргэн Ч.Мөнхбаяр гадаадын тагнуулын байгууллагын үүрэг даалгавар, санхүүжилтээр үйл ажиллагаа явуулж, хууль бусаар хамтран ажилласан гэх нөхцөл байдал тогтоогдсон тул түүнийг 2022 оны хоёрдугаар сарын 17-ны өдөр тагнуулын байгууллагын зүгээс хойшлуулшгүй ажиллагааны хүрээнд баривчлан саатуулсан.
Иргэн Ч.Мөнхбаяр нь гадаадын тагнуулын байгууллагатай багагүй хугацаанд хамтран ажиллаж, тэдгээрийн үүрэг даалгаврын биелүүлж, мөнгөн урамшуулал тогтмол авч байсан. Түүнийг үйлдэл дээр нь баривчилсан. Түүний гэрт нэгжлэг хийх явцад бэлэн мөнгө, валют илэрснийг эд мөрийн баримтаар хураан аваад байна" гэв.
"Монгол хүн Монгол хүндээ тусалъя" ТББ-ын тэргүүн Ч.Мөнхбаярыг саатуулагдсан байна |
|