Сэлэнгэ аймгийн Баянгол сумын Гонир багийн Төмөр замын 212 дугаар зогсоол, Бумбат-Уул гэдэг газар иргэн Н-ийнд Баянхонгор аймгийн Баян-Овоо сумаас очиж, гурван жил мал маллаж байсан 13 настай эрэгтэй хүү малдаа яваад ор сураггүй алга болжээ.
Энэ тухай дуудлагыг тавдугаар сарын 22-нд Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангид өгсөн байна. Дуудлагын дагуу тус ангийн албан хаагчид хүүг эрэн хайх ажиллагааг явуулж байгаа юм байна.
Ц.ЭНХ-ОРГИЛ
Малдаа яваад сураггүй болсон хүүг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна |
|